2012-03-24
Niitlel-6.Sportoor hicheellehdee anhaarah 5 zarchim.

1. Ходоод өлсгөлөн байхад биеийн дасгал хийж болохгvй. Энэ нь толгой эргэх, ухаан алдах, даралт буурахад нөлөөлдөг. Дасгал хийхээс хоёр цагийн өмнө нvvрс ус /цагаан будаа, бvдvvн гоймон, төмс/ хэрэглэх нь тустай. Энэ нь бие организмыг энергиэр хангахад нөлөөлнө. Харин зөгийн бал, шоколад, чихэрлэг бvтээгдэхvvн, амтат жимс зэрэг энгийн нvvрс усаас татгалз. 2. Турах зорилгоор дасгал хийсний дараа чихэргvй цай уу. Харин хагас цагийн дараа ногоо эсвэл ямар нэгэн уурагтай хоол идэх нь сайн. Хэрэв булчингаа хөгжvvлэх зорилготой бол дасгалын дараа жимсний шvvс уух эсвэл банан идээрэй. Уурагтай хоолыг цагийн дараа иднэ. 3. Дасгал хийх явцад ус давсны тэнцвэрийг барьж байх ёстой. Vvний тулд заавал ус уух хэрэгтэй. 4. Спортоор хичээллэж байхдаа унтахын өмнө их идэх хэрэггvй. Ялангуяа шарсан хуурсан, өөх тостой хоол, гурилан бvтээгдэхvvнээс татгалзаарай. Оройн 18 цагаас хойш идэхгvй байвал сайн. Гэхдээ өлсөөд байвал аяга тараг уух эсвэл атга vзэм идчих. 5. Спортоор хичээллэгсэд хvнсний нэмэлт тэжээл хэрэглэж болно. Энэ нь ажиллах чадварыг нэмэгдvvлдэг. Гэхдээ хэрэглэхийн өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Учир нь хvний биеийн онцлогоос шалтгаалан заримд нь хvнсний нэмэлт тэжээл тохирдоггvй.
Бичсэн: Norjins | цаг: 15:39 | Shine medee
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)