2012-03-24
Zuvulgoo-6. Angli hel hamtdaa surtsgaay!
Хамтдаа англи хэл сурцгаая Сайн байна уу Надад нэг санаа байна Хэдүүлээ Англи хэлийг Бага багаар сурцгаае Яаж явагдах вэ гэхээр Өдөрт 3 үг бичнэ англи монголоор маргааш өдөр нь давтаад орой нь дахин шинэ үг нэмэгдэнэ 1 Сар болоход Бид 90 үг цээжлэх болноо Жич үгийг зөвхөн би бичнэ!!! 1.Few-Цөөхөн 2.Burn-Түлэх 3.Goods-Бараа Энэ 3 үгийг нэг хүн Нэг удаа давтаад бичээрэй
...
2012-03-24
Zuvulgoo-5.TOFEL test ogohod anhaarah zuil
Чи чанартай их дээд сургуульд элсэж, хүлээн зөвшөөрөхөөс аргагүй өндөр үзүүлэлт гаргая гэж бодож байвал унших хэсгийн 30 онооноос ядаж 28-ыг нь авах хэрэгтэй. Ингэхийн тулд яах вэ? Эхлээд мэдээж бүхлээр нь уншиж үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь бүх анхаарлаа төвлөрүүлж текстээ сайн ойлго. IBT Toefl-ын унших, ярих хэсэг дээр хэрхэн өндөр оноо авах вэ? Мэдэхгуй үг гарлаа гээд алгасаад явчихаж болохгүй, утгаар нь хайж ойлгоорой. Дараа нь асуултуудыг нэг нэгээр нь унш. Асуулт болгон текстэн дээр гарсан үг, юм уу утга санаатай холбоотой байх болно. Эхлээд нэг удаа бүхлээр нь уншиж үзэхэд чамд текс...
2012-03-24
Zuvulgoo-4.Hitad helnii medlegtei bol HSK shalgaltiig shuud ogoorei.
Хятадын их сургуулиудын олонхи нь хятад хэлээр голчлон хичээлээ заадаг. Түүнчлэн их, дээд сургуулиудын номын сан дахь ном сэтгүүл, гарын авлагын ихэнх нь хятад хэл дээр байдаг учраас гадаадын оюутан Хятадад суралцах, эрдмийн зэрэг цол хамгаалахад тодорхой хэмжээний хэлний мэдлэгтэй байх шаардлагатай. Хэрэв таны хэлний мэдлэгийн төвшин Хятадын их сургуульд суралцаж, ямар нэгэн мэргэжил эзэмших хэмжээнд хүрээгүй бол хятад хэлний суурь мэдлэгт суралцах хэрэгтэй. Дараа нь сонгосон мэргэжлээрээ цааш нь суралцаж болох юм. ТА ЭХ ОРОНДОО HSK ШАЛГАЛТЫГ ӨГМӨӨР БАЙНА УУ? Хятад хэлний мэдлэгийн төвш...
2012-03-24
Zuvulgoo-3. Eronhii shalgalt ogoh ni
Ерөнхий боловсролын сургуулийн 2010-2011 оны хичээлийн жилийн төгсөх шалгалтын журам батлагджээ. Журамд зааснаар өмнөх жилийн суурь, бүрэн дунд боловсролын "хангалтгүй" буюу "0-59" гэсэн үнэлгээ бүхий суурь, бүрэн дунд боловсролын үнэмлэхтэй иргэд тухайн хичээлийн жилийн эхэнд энэ тухай хүсэлт өргөдлөө оршин байгаа газарт нь боловсролын үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургуулиар дамжуулан аймаг, нийслэлийн Боловсрол соёлын газар /хэлтэс/-т гаргаж, зөвшөөрсөн шийдвэр гарсан тохиолдолд төгсөх шалгалтад орж болох юм байна. ЕБС-ийн бага боловсрол эзэмшигч монгол хэл, математик, англи ...
2012-03-24
Zuvulgoo-2.Zov suuh zovlomj
Ажлын ачааллаа бага ч гэсэн хөнгөвчлөх, ядрахгүй, стрессдэхгүй байх арга бол зөв сууж, ажлын цагаа зөв зохицуулах явдал юм. Тухайлбал ажлын ширээ тань тохойны чинь төвшинд байснаар нуруу тань бөхийж, чилэхгүй юм. Мөн нуруу чинь сандалны түшлэгт налсан байх. Өгзөг тань аль болох арагш байрласан байх. Өвдөгний тань төвшин өгзөгний тань төвшингөөс нам байх. Ингэж сууснаар танд илэрч байгаа нуруу нугасны зовиур арилна. Ажлын байранд хийх дасгал Ажлынхаа дундуур бяцхан завсарлага аваад л эдгээр энгийн хялбар дасгалуудыг хийж, цусны эргэлтээ идэвхжүүлээрэй. Ингэснээрээ та элдэв өвчнөөс өөрийг...
2012-03-24
Zuvulgoo-1.
Очсон газар орондоо хэт үндэсний үзэл гаргах, хувцаслах, шашны үзлээр сайрхах, тухайн орныг муучилах /тухайн оронд амьдардаг Монгол хүнд ч муучилж болохгүй/ зэрэг нь чиний аюулгүй байдал цаашлаад амь насанд чинь аюултай гэдгийг санаж яв. Очих орны улс төрийн байдал, цаг агаар зэргийг урьдчилан мэдэж байх. Тухайн орны хэлний мэдлэггүй бол ойр зуурын үг бичиж тогтоо. Амжуулах ёстой ажлаа бичгээр жагсаа. Уулзах хүн, утасны дугаар, очих газруудын ханг болон буусан буудлын картыг нэг дор биедээ авч яв. Дотор нь юу байгаа нь мэдэгдэхгүй, хүний захиас, ачааг бүү авч яв. Гар тээшиндээ жижиг эмийн с...