2012-03-24
Niitlel-5.Amerikiin tur viz avah tuhai.

ТҮР ХУГАЦААНЫ ВИЗ ГЭЖ ЮУ ВЭ? АНУ-д тодорхой хугацаанд аялах, суралцах буюу ажил бизнес эрхлэх гадаадын иргэдэд зориулсан визийг түр хугацааны виз гэдэг. АНУ-д нийт 27 төрлийн түр хугацааны визний 80 гаруй ангилал байдаг бөгөөд тэдгээр нь зориулалт, авахад тавигадах шаардлага, статусын хугацаа болон эрхийн хувьд нэн ялгаатай юм. Үүнд хамрагдах виз болон статус нь хэд хоногоос хэдэн жил хүртэлхи хугацаатай байдаг нь ерөнхийдөө АНУ-д ирсэн зорилгоо биeлүүлэхэд шаардагдах хугацаанаас шалтгаалдаг. * Жишээ нь: АНУ-д байх хугацаа нь 3 хоногоос хэтрэхгүй ‘C’ ангилалын виз болон 6 жилийн хугацаанд ажиллах ‘H’ ангилалын виз аль аль нь түр хугацааны виз гэдэгт багтана. АНХААР! АНУ-ын аливаа ВИЗ нь зөвхөн ОРОХ эрх, түүнд заасан хугацаа нь зөвхөн АНУ-д орох хугацаа юм, харин АНУ-д БАЙХ хугацааг СТАТУС тодорхойлдогийг анхаарна уу Үндсэн виз эзэмшигчийг дагалдан яваа гэр бүлийн гишүүдэд тухайн визний Дагалдагсадын (Dependant) ангилалыг олгодог ТҮР ХУГАЦААНЫ ВИЗНИЙ ТӨРЛYYД АНУ-ын түр хугацааны визний үндсэн төрөл, зориулалт болон статусын товч тайлбарыг доорхи хүснэгтэд байрлуулав. АНУ-ЫН ТVР ХУГАЦААНЫ ВИЗНИЙ АНГИЛАЛ (CLASSIFIATION OF U.S. TEMOPORARY NONIMMIGRANT VISAS) Визний төрөл Ангилал Зориулалт Статусын тайлбар, хугацаа A A-1 Дипломатууд, тэдний Дагалдагсад Зөвхөн визээр ноогдуулсан байгууллагад ажиллaх эрхтэй; Энэ хугацаанд статус хvчинтэй, нийт хугацаагvй A-2 Бусад төрийн төлөөлөгчид, тэдний Дагалдагсад A-3 А-1/А-2-ын туслах ажилтанууд, тэдний Дагалдагсад B B-1 Албан хэргээр зорчисод Тус визний талаар энд дарж тодорхой уншина уу B-2 Хувийн хэргээр зорчигсод, жуулчид, B-1-ийн Дагалдагсад C C-1/C-2/C-3/C-4 Дамжин өнгөрөх виз Сунгуулах болон солиулах эрхгvй D D-1/D-2 Нисэх болон усан онгоцны экипажийнхан Сунгуулах болон солиулах эрхгvй E E-1 Гэрээт худалдааны бизнес эрхлэгчид, тэдний Дагалдагсад АНУ болон Монгол улсын хооронд тухайн визний гэрээ vгvй тул Монголын иргэдэд vл хамаарна. E-2 Гэрээт худалдааны бизнес эрхлэгчид, тэдний Дагалдагсад Зөвхөн визээр ноогдуулсан байгууллагад ажиллaх эрхтэй; Эхлээд 2 жилийн хугацаатай, 2 жилээр сунгана, нийт хугацаагvй F F-1 Их дээд болон англи хэлний сургуулийн оюутнууд Тус визний талаар энд дарж тодорхой уншина уу F-2 F-1-ийн Дагалдагсад G G-1 Олон улсын байгууллагын ерөнхий төлөөлөгчид, тэдний Дагалдагсад Зөвхөн визээр ноогдуулсан байгууллагад ажиллaх эрхтэй; Энэ хугацаанд статус хvчинтэй, нийт хугацаагvй G-2 Олон улсын байгууллагын бусад төлөөлөгчид, тэдний Дагалдагсад G-3 Загийн газрын бус олон улсын байгууллагын төлөөлөгчид, тэдний Дагалдагсад G-4 Олон улсын байгууллагын ажиллагсад, тэдний Дагалдагсад G-5 G-1/G-2/G-3/G-4-ийн туслах ажилтнууд, тэдний Дагалдагсад H H-1A Мэргэжлийн сувилагчид Тус визний талаар энд дарж тодорхой уншина уу H-1B Мэргэжилтэнvvд H-2A Тvр хугацааны хөдөө аж ахуйн ажилчид H-2B Бусад тvр хугацааны ажилчид H-3 Мэргэжлийн практикт оролцогсод H-4 H-1/H-2/H-3-ын Дагалдагсад I I Хэвлэл мэдээлэлийн төлөөлөгчид Зөвхөн визээр ноогдуулсан байгууллагад ажиллaх эрхтэй; Энэ хугацаанд статус хvчинтэй, нийт хугацаагvй J J-1 Солилцооны оюутанууд Тус визний талаар энд дарж тодорхой уншина уу J-2 J-1-ийн Дагалдагсад K K-1 АНУ-ын иргэний сvйт Тусгай нөхцөлөөр Байнгын оршин суух эрх (Green Card) авна K-2 K-1-ийн хvvхдvvд K-3 АНУ-ын иргэний эхнэр/нөхөр K-4 K-3-ын хvvхдvvд L L-1A Компанийн удирдах төлөөлөгчид Зөвхөн визээр ноогдуулсан байгууллагад ажилaх эрхтэй; Эхлээд 1-3 жилийн хугацаатай, 2 жилээр сунгана, нийт 5-7 жилээс илvvгvй L-1B Компанийн тусгай мэргэжилтнvvvд L-2 L-1-ийн Дагалдагсад M M-1 Тeхник мэргэжлийн сургуулийн оюутнууд Зөвхөн визээр ноогдуулсан сургуульд суралцана; энэ хугацаанд статус хvчинтэй, нийт хугацаагvй. Ажиллaх эрхгvй; M-2 M-1-ийн Дагалдагсад O O-1 Шинжлэх ухаан, бизнес, боловсрол, урлаг болон спортын гоц авьяастнууд Зөвхөн визээр ноогдуулсан байгууллагад ажилaх эрхтэй; Энэ хугацаанд статус хvчинтэй, нийт 3 жилээс илvvгvй O-2 O-1-ийн туслах ажилчид O-3 O-1/O-2-ын Дагалдагсад P P-1 Ганцаарчилсан болон баг тамирчид, урлагийн групийн бvрэлдхvvн Зөвхөн визээр ноогдуулсан байгууллагад ажилaх эрхтэй; Эхлээд 1-5 жилийн хугацаатай, 1 жилээр сунгана, нийт 10 жилээс илvvгvй P-2 Урлагийн солилцооны програмд оролцогсод P-3 Урлагийн тусгай програмд оролцогсод P-4 P-1/P-2/P-3-ын Дагалдагсад Q Q-1 Олон улсын соёлын солилцооны програмд ороцогсод Зөвхөн визээр ноогдуулсан байгууллагад ажилaх эрхтэй; Энэ хугацаанд статус хvчинтэй, нийт 3 жилээс илvvгvй Q-2 Ирландын соёл боловсролын тусгай програм Q-3 Q-2-ын Дагалдагсад R R-1 Шашны байгуулагын ажиллагсад Зөвхөн визээр ноогдуулсан байгууллагад ажилaх эрхтэй; Эхлээд 3 жилийн хугацаатай, 2 жилээр сунгана, нийт 5 жилээс илvvгvй R-2 R-1-ийн дагалдагсад V V-1 Байнгын оршин суугчийн эхнэр/нөхөр (тусгай нөхцөлөөр) Тусгай нөхцөлөөр Байнгын оршин суух эрх (Green Card) авна V-2 Байнгын оршин суугчийн хvvхдvvд (тусгай нөхцөлөөр) V-3 V-1/V-2-ын хvvхдvvд АНХААР! Дээрхи зүйлүүдээс үзэхэд аливаа визний статусыг сунгуулах, тэр тусмаа солиулахад хуулийн өргөн мэдлэгээс гадна тухайн өргөдөл гаргагчийн нөхцөл байдалд нарийн тохируулах нь чухал юм. Иймд эдгээр асуудлуудаар мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авч, тэдний туслалцаатай бичиг баримтаа бүрдүүлж өргөдөл гаргуулах нь чухал юм. Цагаачлалын албанаас нэгэнт гаргасан шийдвэрийг дараа нь өөрчлүүлэхэд нэн хүндрэлтэй байдгийг анхаарна уу.
Бичсэн: Norjins | цаг: 15:32 | Shine medee
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Tsagaachlaliin talaar medeelel uguuch,yu sharddag,ymar bichig barimt heregtei bdag ym boloo
Бичсэн: Зочин цаг: 18:54, 2015-06-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих




:-)