2012-03-24
Zuvulgoo-3. Eronhii shalgalt ogoh ni
Ерөнхий боловсролын сургуулийн 2010-2011 оны хичээлийн жилийн төгсөх шалгалтын журам батлагджээ. Журамд зааснаар өмнөх жилийн суурь, бүрэн дунд боловсролын "хангалтгүй" буюу "0-59" гэсэн үнэлгээ бүхий суурь, бүрэн дунд боловсролын үнэмлэхтэй иргэд тухайн хичээлийн жилийн эхэнд энэ тухай хүсэлт өргөдлөө оршин байгаа газарт нь боловсролын үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургуулиар дамжуулан аймаг, нийслэлийн Боловсрол соёлын газар /хэлтэс/-т гаргаж, зөвшөөрсөн шийдвэр гарсан тохиолдолд төгсөх шалгалтад орж болох юм байна. ЕБС-ийн бага боловсрол эзэмшигч монгол хэл, математик, англи хэлний хичээлийн агуулгаар нийт гурван шалгалт өгнө. Суурь боловсрол эзэмшигч монгол хэл-монгол бичиг /нэгдмэл агуулга/, математик, физик, химийн шалгалт өгөх нь байна. Харин бүрэн дунд боловсрол эзэмшигч монгол хэл-уран зохиол /нэгдмэл агуулга/, математик, сонгон судалсан хичээлийн агуулга /англи хэл, орос хэл, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг/-аар гурван шалгалт өгнө. Шалгуулагч гадаад хэлний хичээлээс бусад хичээлийн шалгалтыг монгол хэлээр өгөх бөгөөд тэднээс төгсөх шалгалтыг тест сорилоор авахаар заажээ. Төгсөх шалгалтыг дараахь хуваарийн дагуу авах нь: Бага боловсрол /Ү анги/-ын төгсөх шалгалт: 2011 оны тавдугаар сарын 16-ны өдөр - 09:00 -10:00 Монгол хэл 2011 оны тавдугаар сарын 18-ны өдөр - 09:00-10:00 Математик 2011 оны тавдугаар сарын 20-ны өдөр - 09:00 -10:00 Англи хэл Суурь боловсрол /IX анги/-ын төгсөх шалгалт: 2011 оны тавдугаар сарын 23-ны өдөр - 09:00-10:30 Монгол хэл-монгол бичиг /нэгдмэл агуулга/ 2011 оны тавдугаар сарын 25-ны өдөр - 09:00-10:30 Математик 2011 оны тавдугаар сарын 27-ны өдөр - 09:00-10:30 Физик 2011 оны тавдугаар сарын 29-ний өдөр - 09:00-10:30 Хими Бүрэн дунд боловсрол /XI анги/ төгсөх шалгалт: 2011 оны тавдугаар сарын 24-ний өдөр - 09:00-10:30 Монгол хэл-уран зохиол /нэгдмэл агуулга/ 2011 оны тавдугаар сарын 26-ны өдөр - 09:00-10:30 Математик 2011 оны тавдугаар сарын 28-ны өдөр - 09:00-10:30 Сонгосон агуулга /сонгон судалсан аль нэг хичээл/ Бага боловсролын төгсөх ангийн шалгалтын үргэлжлэх хугацаа 60, суурь болон бүрэн дунд боловсролын шалгалтын үргэлжлэх хугацаа 90 минут юм байна.
Бичсэн: Norjins | цаг: 19:49 | Zuvulguu
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


7-aar angiin ulaciin shalgalt tavisan yyy
Бичсэн: Зочин цаг: 20:12, 2013-05-26 | Холбоос | |


huil forkorooroor yvbal ymar ymar hisheeleer esh ogoh ve
Бичсэн: erfefve цаг: 20:10, 2013-04-18 | Холбоос | |


mongol helnii bagsh boloe gewel ymar ymar hicheeleer ogoh we
Бичсэн: lhamaa цаг: 18:00, 2013-01-31 | Холбоос | |


angli hel
goe
Бичсэн: galaa (зочин) цаг: 21:15, 2012-10-27 | Холбоос | |


asuult
gfhgv
Бичсэн: Зочин цаг: 16:01, 2012-07-23 | Холбоос | |


asuult
eronhii shalgaltaa ymar ymar hicheeleer ogwol ulsiin surguuli awh we
Бичсэн: Зочин цаг: 16:01, 2012-07-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих




:-)