2012-03-24
Niitlel.21 Ta sain naiz monuu?-Sonjoo

дүгнэ ч гэдэг. Найзгүй амьдрал гунигтай. Харин та өөрөө ямархуу найз вэ? Үүнийг доорх сонжоогоор мэдэж болно. 1. Найзынхаа хөгжилтэй явдлыг мэддэг бол: А. Өөр хүмүүст наргиа болгон ярина - 1 Б. Ярихдаа нэрийг нь дурсахгүй - 2 В. Хэнд ч ярихгүй – 3 2. Найз чинь хүнээс юм аваад харин эргүүлж өгөхөө мартдаг байжээ. Таны үнэтэй зүйлийг гуйвал та: А. Тэр зүйлийг нь өгнө - 2 Б. Байхгүй гэж хэлнэ - 1 В. Яагаад ч өгч чадахгүй гэдгээ тайлбарлана - 3 3. Найз тань бугуйн цагийг чинь эвджээ: А. Шинэ цаг авах байсан гэж тайвшруулна - 3 Б. Цагныхаа үнийг төлүүлнэ - 2 В. Юу ч нэхэхгүй, хэрүүл үүсгэнэ -1 4. Найз чинь таны дургүй хүнтэй нөхөрлөдөг бол: А. Найзтайгаа уулзахаа болино - 2 Б. Юу ч хэлэлгүй найз хэвээрээ үлдэнэ - 3 В. Бид хоёрын аль нэгтэй л нөхөрлө гэж уцаарлана – 1 5. Найзад чинь гай зовлон тохиолдохыг мэдвэл: А. Өөрөө хамт хохирохгүйн тулд найзтайгаа уулзахаа болино - 1 Б. Юу ч нуулгүй илэн далангүй ярилцана - 3 В. Юу ч болоогүй мэт найз хэвээрээ үлдэнэ – 2 6. Хамгийн сайн найз таны бодлоор ямар байх: А. Юу ч нуудаггүй бүхнийг танд ярьдаг - 1 Б. Хэлэх ёстой гэсэн юмаа л танд хэлдэг - 3 В. Өөрийнхөө асуудал, зовлонг танд тоочих ёсгүй - 2 7. Найз чинь танаас мөнгө зээлэх гэж ирэхэд та туслах боломжтой бол: А. Дуртай цайгаа ав гэнэ - 2 Б. Энэ бол өчүүхэн зүйл гэнэ - 3 В. Харамсалтай нь боломж алга гэнэ – 1 8. Найзаасаа мөнгө зээлэхдээ: А. Яриагаа холоос эхлэнэ - 1 Б. Шууд гуйна - 2 В. Юу ч хэлэхгүй - 3 9. Найз чинь өөртөө зохимжгүй хувцас авч өмсвөл: А. Сайхан зохиж байна гэнэ - 3 Б. Яагаад зохиогүйг тайлбарлана - 2 В. Юу ч хэлэхгүй өнгөрнө – 3 10. Найз чинь танаас соёл боловсролоор: А. Илүү - 2 Б. Дутуу -1 В. Адил – 3 10-14 оноо: Та хэтэрхий биеэ тоож, бусдыг нь анзаардаггүй юм байна. Сайн нөхөдтэй болохын тулд бусадтай илүү ойртож тусч байх хэрэгтэй. 15-20 оноо: Та найз нөхөдтэй боловч заримдаа тэднийгээ үл тоомсорлон, ойлгохыг хичээдэггүй юм байна. 21-30 оноо: Та үнэнч, сайн нөхөр юм. Нөхөд чинь танд итгэдэг ба таныг хүндэлдэг. Та хэзээ ч тэдэнд найдаж болно.
Бичсэн: Norjins | цаг: 18:20 | Shine medee
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)