2012-03-24
Niitlel-18.Huuhduud oorsdiigoo herhen unelj dugnedeg ve?

Хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж нь бага наснаас нь томчууд хэрхэн үнэлж дүгнэдэг байсантай холбоотой байдаг. Тухайлбал: Гадаад төрх байдал, зан характер, амжилт бүтээл, эрүүл мэнд, алдаа оноо, авьяас чадвар гэх мэтчилэн дүгнэх. Ер нь хүүхдийг өөрийгөө үнэлэх байдлаар нь өөртөө итгэлгүй ба итгэлтэй гэж хоёр хувааж үздэг. Тэгвэл дээрх хүүхдүүдийн бодол санаа хийгээд зан характерийн ялгааг товчхон дурьдая. ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ ХҮҮХЭД: Өөрийгөө залхуу, юм ойлгодоггүй, муу хүүхэд гэж боддог. Аливаа зүйлийг хийхдээ алдаа гаргаж болохгүй. Тиймээс нэг бол сайн хийх үгүй бол яаж ч хийгээд нэмэргүй гэж үздэг. Хийж буй зүйлдээ хэн нэгэн хүнээс сайшаал авахыг үргэлж хүсдэг. Үүнтэй холбоотойгоор: танд таалагдаж байна уу?, би бүгдийг зөв хийсэн үү? гэх мэтчилэн асуулт тавьдаг. Ямар нэгэн шийдвэр гаргахдаа үргэлж бусдаас асууж зөвлөгөө авдаг. Аливаад үргэлж эргэлзээтэй ханддаг. Бусадтай өөрийгөө харьцуулахдаа үргэлж доогуур үнэлэмж өөртөө өгдөг. ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ХҮҮХЭД: Ямар нэг алдаа гаргахдаа сэтгэл санаагаар айхтар унадаггүй. Харин ч эсэргээрээ алдаа надад амжилт авч ирдэг гэж үздэг. Өөрийн бодлоо үргэлж нэгт тавьдаг. Учир нь өөрийгөө ямар гэдгээ мэдэж байвал бусад хүмүүс юу гэж бодох нь хамаагүй гэж боддог. Алдаа гаргалаа гээд эхэлсэн зүйлээ орхихын шалтаг биш гэж үздэг. Хэзээ ч бусадтай өөрийгөө харьцуулж боддоггүй. Аливаад өөрийгөө дээгүүрт тавьж, шийдвэр гаргахдаа бусдаас хараат бус байд
Бичсэн: Norjins | цаг: 17:49 | Shine medee
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)