2012-03-24
Niitlel-15. Zov amisgalah dasgal

ДАСГАЛД БЭЛТГЭХ Завилж суу. Хэрэв эрүүл мэндийн байдлаас болоод завилж суух боломжгүй бол өөртөө таатай байдлаар суу. - Хамар, давсаг, шулуун гэдсээ хоосолж хөнгөл. - Дасгалд хүрэлцээтэй цагтай бай. - Өрөөндөө цэвэр агаар оруул, эсвэл хээр талд, овоон дээр, урсгал ус голын дэргэд, ой модон дотор хийвэл бүр сайн. АНХААРЧ ХИЙХ ЗҮЙЛ - Эхлээд хэвлийн гурван /доод, дунд, дээд/ хүрээгээр амьсгал авч гаргаж сур. - Хавирганы хормой, цээж, эгэм, хүзүүний хүрээгээр амьсгал авч гаргаж сур. - Амьсгалын энэ долоон хүрээгээр амьсгал авч сурсны дараа бүрэн амьсгал авч гарга. - Амьсгал авалт аажим жигд тасралтгүй үргэлжилсээр маш гүнзгий ав. - Амьсгалаа бүрэн авсны дараа түгж. - Амьсгал гаргахдаа авснаасаа аажуу тасралтгүй гаргаснаар уушигаа гүйцэд хоосол. Хов хоосонд нь түр түгж. - Агаарын оролт гаралтын замыг сайн мэдрэхийг хичээ. Уушигны аль хэсэг агааржиж байгааг анзаарч болгоо. - Амьсгалаар эрүүл мэндээ бэхжүүлэх, төгс эдгэрэх арга нь монгол уламжлал тэжээхүй ухаан тарнийн анагаах ёсон монгол ахуйд байсан зүйл шүү. - 32 модон хул, 32 цагаан лонх тоолох, ширтэлцэх зэрэг хүүхдийн амьсгалын эрхтнийг бэхжүүлэх аргыг тоглоомын хэлбэрт оруулан ашигласан байдаг.
Бичсэн: Norjins | цаг: 17:10 | Shine medee
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)