2012-03-24
Niitlel-13. Hiijuulsen undaa zurhnii shigees uusgedeg!

Хатуулаггүй лааз ундаа зүрхний шигдээс үүсэх шалтгаан болно. Мөн элэг гэмтээж, чихрийн шижин өвчтэй болоход нөлөөлдөг гэнэ. Майамигийн их сургуулийн эрдэмтдийн нотолж байгаачлан кола эсвэл нимбэгний хийжүүлсэн ундаа зэрэг нь эрүүл мэндэд хоргүй хэмээн үздэг ч хүний бие махбодид ноцтой нөлөө үзүүлдэг юм. Өдөр болгон хийжүүлсэн ундаа уудаг хүмүүсийн 43% нь зүрх болон судасны өвчинд нэрвэгдэж байдаг. “Одоогийн байдлаар хатуулаггүй ундаа зүрх судасны өвчинд хэрхэн нөлөөлж байдаг талаарх мэдээлэл алга” байна хэмээн эрдэмтэн Ханна Гарднер мэдээлжээ. Ийм ундаа амт оруулагч их хэмжээтэй агуулж байдаг бөгөөд тэр нь төрөл бүрийн хавдар үүсгэж элгийг гэмтээдэг байна. Хатуулаггүй, хийжүүлсэн ундаа байнга хэрэглэж байдаг өсвөр насныхан догшин, биеэ барьж дийлдэггүй болдог талаар сэтгэл судлаачид нотолжээ. Энэ төрлийн ундаа байнга ууж байдаг залуучуудын 43% нь биедээ зэр зэвсэг авч явдаг бол 27% нь хүчирхийлэл үйлдэх зуршилтай болдог гэнэ.
Бичсэн: Norjins | цаг: 16:41 | Shine medee
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)