2012-03-24
Niitlel-11. Oron suutsnii zeeliin talaar.

Банкууд орон сууцны зээл олгодог болсон нь ирээдүйд олох орлогоороо зээлээ эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр орон сууц худалдан авах боломжийг иргэдэд олгож байгаа юм. Энэ нь дундаж орлоготой болон залуу гэр бүлд орон сууцны асуудлаа зохистой шийдвэрлэхэд ихээхэн тус болж байгаа билээ. Ингээд орон сууцны зээл гэж юу болох, түүнийг хаанаас авч болох талаархи дэлгэрэнгүй мэдээллийг өгье. Өнөөдөр Монгол Шуудан, Голомт, Капитрон, ХААН, ХАС, Хадгаламж, Зоос, Анод, Худалдаа Хөгжлийн банкууд орон сууцны хэд хэдэн төрлийн зээлийг олгож байна. Банкуудаас олгож буй зээлүүд нь тус бүрдээ хүү, хугацаа, хэмжээний хувьд харилцан адилгүй боловч тавигдах шаардлага нөхцлийн хувьд адил зүйл олон байна . Орон сууцны зээл гэдэг нь орон сууц, байр авахад зориулагдсан зээл юм. Таны худалдан авч байгаа байр, орон сууц нь зээлийн барьцаа буюу зээл эргэн төлөгдөх баталгаа болж өгдөг. Орон сууцны зээлийн сар тутмын төлбөр нь зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт хуваарилагддаг. Таны сар бүр төлөх төлбөрийн хэмжээ тогтмол байна. Өөрөөр хэлбэл, орон сууцны зээлээ төлж дуустал сар бүр ижил хэмжээний төлбөр төлнө гэсэн үг юм. Зээлээр орон сууц худалдан авахын олон давуу талын нэг нь орон сууцандаа амьдрахын зэрэгцээ зээлээ төлөх боломжийг олгож байгаа явдал юм. Орон сууцны зээлийн сар бүрийн төлбөр нь орон сууц түрээслэн амьдрах зардалтай ойролцоо, гэхдээ та төлж дууссанаар өөрийн орон сууцтай болдгоороо давуу талтай. Орон сууцны зээл олгох гол шалгуур: Орон сууцны зээлийн хүсэлтийг банк шийдвэрлэхдээ дараахь хүчин зүйлсийг гол шалгуур болгоно. Үүнд: Ажил эрхлэлтийн түүх: Та сүүлийн хэдэн жилийн хугацаанд нэг байгууллагад тогтвортой ажиллаж, орлого тань тогтвортой өссөөр ирсэн бол энэ нь зээл авахад эерэг нөлөө үзүүлнэ. Мөн ажил эрхлэлтээ баталгаажуулах шаардлагатай. Хэрэв та хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эсвэл 2-оос бага жил ажиллаж байгаа бол өөрийн ажлын түүхийн талаар нэмэлт мэдээллүүдийг өгөх хэрэгтэй болно. Орлого: Өрхийн нийт орлогод тань үндэслэн таны төлж чадах зээлийн сарын хэмжээг тодорхойлно. Хэрэв та хүсвэл, үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлого, түрээс болон хүүгийн орлого, тэтгэвэр тэтгэмж, гуйвуулга гэх мэт бусад орлогуудыг оруулан тооцож болно. Зээлийн түүх: Та өмнө нь авч байсан зээл, төлбөрөө сайн төлж байсан эсэх тань орон сууцны зээл авахад чухал нөлөө үзүүлнэ. Хэрэв та сүүлийн 2 жилийн хугацаанд төлөх ёстой төлбөрүүдээ хожимдуулсан байвал учир шалтгаанаа сайн тайлбарлах хэрэгтэй. Банк орлогыг тань тодорхойлохдоо, таны үндсэн болон бусад орлогыг батлах баримт бичгэнд үндэслэнэ. Нийт орлогод орон сууцны зээлийн сарын төлбөрийн эзлэх хувь: Орон сууцны зээлийн сарын төлбөр буюу үндсэн зээл болон хүүгийн төлбөр нь таны сарын нийт орлогын 30-50 хувиас ихгүй байх ёстой. Орон сууцны үнэлгээ: Таны худалдан авч буй орон сууцны үнийг тодорхойлохдоо шинэ байрны хувьд, барилгын компаний борлуулж буй үнэ, хуучин байрны хувьд, орон сууцны чанар, нөхцөл байдал, тухайн бүсэд зарагдаж буй орон сууцны үнэ зэрэгтэй харьцуулж үзнэ. Зээлийн хүсэлт гаргахад бүрдүүлэх нийтлэг баримт бичиг: 1. Зээл хүссэн өргөдөл 2. Зээл хүсэгчийн болон гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар 3. Өрхийн орлого тодорхойлох баримтууд 4. Бизнестэй холбоотой зөвшөөрөл лиценз 5. Ажлын газрын тодорхойлолт 6. Зээл авах хүний анкет 7. Оршин суугаа хорооны хаягийн тодорхойлолт 8. Орон сууц худалдагчтай хийсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ буюу шинэ орон сууцны хувьд тухайн орон сууцыг барьж буй барилгын компанитай байгуулсан орон сууцны захиалгын /худалдах, худалдан авах/ гэрээ 9. Зээлийн барьцаанд тавих орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, лавлагааны хамт 10. Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн тодорхой /ихэвчлэн 25%-аас доошгүй/ хувийг өөрийн хөрөнгөөс гаргасан /урьдчилгаа төлбөр г.м/ буюу гаргахыг баталгаажуулсан баримт бичиг /хадгаламжийн дэвтэр г.м/ Та орон сууц зээлээр авахын тулд хамгийн түрүүнд худалдан авах чадвараа тодорхойлж, сар бүр зээлийн төлбөрт хэдэн төгрөг төлж чадах вэ гэдгээ тооцоолох хэрэгтэй. Орон сууцны бүх зээлүүдийн хувьд худалдан авах байрныхаа үнийн дүнгийн 25%-с доошгүйг та өөрөө төлж, үлдэх хувьд нь зээл авах боломжтой. Зээлийн үндсэн болон хүүгийн сар бүрийн төлбөр нь таны сарын нийт орлогын 30-50 хувиас ихгүй байх ёстой. Жишээ нь, та 10 жилийн хугацаатайгаар Азийн хөгжлийн банкны орон сууцны төслийн зээл авахаар болжээ. Зээлийн хэмжээнээс хамаараад танай өрхийн сарын нийт орлого хэд байвал зохимжтой, түүнчлэн зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгийн төлбөрт сард хэдэн төгрөг төлөхийг доорхи хүснэгтээс хараарай. Үлгэрлэвэл, танай өрх сарын 485,000 төгрөгийн орлоготой бөгөөд 10 сая төгрөг зээлсэн бол сарын орлогоосоо 168913 төгрөгийг зээлийн төлбөрт төлж, үлдсэн 316087 төгрөгөө өрхийн хэрэглээндээ зарцуулах боломжтой гэсэн үг юм. Зээлийн хэмжээ Зээл болон хүүгийн сарын төлбөрийн нийлбэр Өрхийн сарын орлого 5 сая төгрөг 84456 төгрөг 285000 төгрөгөөс дээш 10 сая төгрөг 168193 төгрөг 485000 төгрөгөөс дээш 16 сая төгрөг 253396 төгрөг 725000 төгрөгөөс дээш "Голомт банк" 4-р салбар Утас: 350544
Бичсэн: Norjins | цаг: 16:16 | Shine medee
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


bi uuriinxuu gazar deer xvvxdiin tsetserleg barix gesen ymaa.zeeliin talaar nadad xeregtei medeelleer tuslax bolomj bnuu?
Бичсэн: Зочин цаг: 08:41, 2014-04-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих




:-)