2012-03-24
Niitlel-9. Ooriigoo bayan bolson met meder,tegvel bielne

Таны амьдрал нэг л санаснаар чинь болохгүй байна уу? Хүсэл тэмүүлэл чинь цэмцгэр хороолол, нэр хүнд бүхий зочидтой хүлээн авалт, тансаг машинд байвч одоогийн байгаа чинь хэтэрхий энгийн байр, жижиг гэр бүлийн тэрэг, дундаж зоогийн газраас хэтрэхгүй байна ууТаныг сэтгэл хангалуун, жаргалтай амьдрахад мөнгө яахын аргагүй чухал үүрэг гүйцэтгэх юм шиг санагддаг бол эргэлзэлгүйгээр өдрийн талыг хүссэн амьдралынхаа хэсгээс амталж өнгөрөө. Биелсэн мэтээр төсөөлж чадвал биелдэг гэдгийг бид мэднэ. Өглөөний дасгалаа баячуудын хороололд хий Та хэдэн жилийн дараа хөлжих нь тодорхой. Тэр үедээ аль хороололд амьдрахыг хүсдэг вэ? Хотод маш олон дээд зэрэглэлийн орчин нөхцөлтэй, цэмцгэр хотхонууд баригдах болсон. Тэднээс аль дуртайгаа, эсвэл гэртэйгээ аль ойрхоныг нь сонгоод өглөөнийхөө дасгалыг тэнд очиж хийж байгаарай. Тэгвэл танд яг л тэндхийн оршин суугч мэт мэдрэмж төрөх болно. Эсвэл тэндхийн байрны үнийг судалж, дотор нь орж үзээд, өөрийгөө яг дотор нь амьдарч байгаагаар төсөөлөөд, тэгж төсөөлснөө мартахгүй байх хэрэгтэй. Жинхэнээсээ баян болсон мэтээр мэдрэхийн тулд тэр орчиндоо орж үзэх нь чухал юм. Сонгодог хөгжимд уус MP-ндээ сонгодог хөгжимнөөс багцаар нь суулгаад, хаа явсан газраа сонсож байгаарай. Сонсохдоо дотор нь ор, уус, урлагийг мэдэр. Өнөөдрийн түгээмэл хөгжимнөөс ямар их ялгаатай болохыг нь та ойлгоно. Вивалди, Шопен, Брамс, Чайковский, Франц Лист нарын урын сангаас санал болгож байна. Ялангуяа Вивалдигийн 4 улиралыг сонсоод автобус, таксинд явж байхад дотор нь байгаа бүх хүмүүс яагаад ч юм нэг л намбалаг, хүндэлмээр санагдаж, түгжрэлд яваа машинууд хүртэл хөгжмийнх нь аяар хөдлөх шиг санагдана. Өөрийгөө үнэт хүн гэдгээ мэдрэх нэг арга бол сонгодог урлаг яахын аргагүй мөн билээ. Үнэтэй ресторан, баранд орж сода авч уу Таалагддаг тансаг зэрэглэлийн зочид буудлынхаа ресторан, баранд нь орж суугаарай. Тийм ч гял цал биш хирнээ аятайхан хувцаслаад, өөрийгөө Монголд айлчилж яваа Мороккогийн гүнж мэтээр бодох юм уу, эсвэл Европ амрагаа хүлээж суугаа хатагтай гэж төсөөлж болно. Тэгээд өөртөө сода юм уу тоник захиалж уу. Тийм ч үнэтэй биш. Тэгсэн мөртлөө гаднаасаа жин шиг харагдах нь бий. Хэн мэдэх вэ? Тэнд сууж байсан дажгүй залуу таныг дараагийн хундагаар дайлах ч юм билүү? “Тэнгэрт хадсан” үнэтэй бүтикээр үйлчлүүл Хувцас гуталных нь хийц, оёог харж, материалыг нь гараараа барь. Өөртөө таалагдсан рувцсаа өмсөж үз. Чамин дотуур хувцас өмс Торон, гэрэлтдэг, нандин оруулгатай хөхний даруулга дотоож өмсөх нь таны өөртөө итгэх итгэлийг хормын дотор өргөнө. Гаднаасаа харагдахгүй ч гэсэн, та л өөрийгөө эрхэм дээдэс шиг люкс дотуур хувцастай яваагаа мэдэж байвал болох нь тэр. Та бүтэн өдөржин энэ талаар санах бүртээ инээмсэглэх болно. Боломжийн үнэтэй дотуур хувцаснууд дунд ч үнэтэй мэт “сэтгэгдэл төрүүлэгч” байдаг. Уран зургийн үзэсгэлэнгийн нээлтэнд очиж бай Юу гээч? Уран зураг таны мэдрэмжийг дээшлүүлэх болно. Та заавал тэндээс худалдаж авах албагүй. Ихэнх зураачдын гол зорилго нь бүтээлээ олны хүртээл болгоход оршдог учаас үзэсгэлэнгүүд үнэгүй байдаг. Зөвхөн сайн чанарын үзэг хэрэглэж бай Ширээн дээрээ байгаа зэгнүүдийг хар даа. Тэр дунд таны хайртай, онцгой үзэг байж л таарна. Тэр үзгийг бариад жижигхэн гэрээнд гарын үсэг зурсан ч том компанийн эзэн шиг сэтгэгдэл төрдөг шүү дээ. Тэгвэл бусад илүү үзэгнүүдийн хэрэг ер нь байна уу даа? Өөрийнхөө дуртай юмыг өдөр бүр хэрэглэж боломж ойрхон байхад яагаад заавал тийм ч сайхан сэтгэгдэл төрүүлдэггүй үзэгнүүдээр бичнэ гэж. Үнэртэй усны sample-ууд цуглуул Өдөр бүр өөр үнэртэй ус түрхэж, өөрийгөө өөрөөр мэдэрнэ гэдэг сайхан биш гэж үү? Сайн сүрчиг сайн дарстай тэнцэхүйц үнэ хүндтэй. Chanel, Burberry-гийн дэлгүүрүүдээр ороод сонирхож байгаа сүрчигнийхээ sample-уудаас аваарай. Мэдээж таныг яв цав илэрхийлсэн нэг сайн үнэртнийг шилээр нь авах хэрэгтэй. Гэрээ эртний эдлэл, винтаж жаазнуудтай зургаар чим Том, хоосон хана, шүүгээнүүд таны урмыг хугалаад байгаа биз? Эртний эдлэл, хээ угалз бүхий винтаж загварын жаазтай уран зурагнуудаар ханаа чимээрэй. Таны уран зураг жинхэнэ нь байх албагүй шүү дээ .Дуурайлгаж зурсан, бүр сайн чанарын өнгөт хэвлэл нь ч байж болно. Хамгийн гол нь тэднийг харах бүрт танд мөрөөдлийнхөө гэрт байгаа юм шиг сэтгэгдэл төрөх учиртай. Номнуудаа өнгөөр нь ялгаж тавь Том өрөөгөө гэрэлтүүлэх нэг ухаалаг арга бол номынхоо тавиурыг цэгцлэх юм. Эхлээд бүх номныхоо тоосыг арч. Дараа нь номнуудаа өнгөөр нь ялгаж тавиарай. Хэрэггүй, хуучирсан номнууд харанхуй өрөөнд орох ёстой. Хэрэв танд лон ном байдаг бол солонгын долоон өнгөний дарааллын дагуу өрсөн ч болно. Эсвэл нэг эгнээнд нь хоёрхон өнгийн ном сөөлжлүүлж өрж болох юм. Хүнтэй уулзахдаа үнэтэй ресторан сонго Ажил хэргийн болон хувийн уулзалтуудаа франц юм уу итали ресторанд хий. Тэнд та хоёр хамгийн үнэ цэнэтэй яриаг өрнүүлж болно. Та зөвхөн ходоодоо дүүргэхгүй, харин таашаал авч хоол идэх болно. Та нэг таваг хоол, ганц аяга цайнд 30 мянган төгрөг зарцуулсандаа хэзээ харамсахгүй л гэж мэд. Та өөрийгөө түрийвч нимгэнд тооцож хямд зоогийн газраар үйлчлүүлсээр л байвал та магадгүй баян болсон ч мөнгөө үрж сурахгүй байж мэднэ. Энэ мөнгөөр би хоол аваад идсэн ч гэсэн, удахгүй надад мөнгө орж ирнэ, дахиад цаана нь зөндөө мөнгө байгаа гэсэн сэтгэлгээгээр хандаарай. Сагсаа дүүргэчихээд, browser-оо хаачих Жаахан үнэтэй бараатай гэж бодсон онлайн дэлгүүр лүүгээ ороод, сагсаа авахыг хүссэн юм болгоноороо дүүргэ. Яг худалдаж авах гэж байгаа мэтээр бод. Тэгээд интернэтийн цонхоо хаа. 10 тэрбум төгрөгийн чектэй боллоо гэж төсөөл Дөнгөж сая танд 10 тэрбум төгрөгийн чек ирлээ гэж төсөөл. Тэгээд энэ мөнгөөрөө юу, юу худалдаж авах, хаашаа аялахаа жагсаж бич. Яг хүсний дэлгүүр орохдоо авах юмнуудаа жагсааж бичдэг шиг. Тэгээд нэг бүрийг нь яг одоо хийж байгаагаар, өмсөж буйгаар төсөөл. Нэг баян хүнийг үлгэр жишээгээрээ сонго MCS группын эзэн Ж.Оджаргал уу, эсвэл Доналд Трамп уу гэдэг нь хамаагүй. Таны жишээ таны сэтгэлд ойр тусах тусмаа л сайн. Тэгээд тэр хүнийхээ талаар судла, яаж амьдардаг, амьдралынхаа туршид юу хийснийг нь интернэтээс олж унш. Түүнд талархатай хандаж, түүн шиг болно гэж өөртөө хэл. Гэхдээ та одоогийнхоо амьдралд голонгуй биш талархалтай хандаж гэмээнэ, дээрх төсөөлөл чинь бодит болно гэдийг санаарай. Хэдий баяжихыг хүсдэг байсан ч, өнөөдрийнхөө байдлыг басаж болохгүй. Өөртөө байгаа юмыг хар, байгаа юмаа арвижуулна өсгөнө л гэж хар. Байхгүй юмаа бий болгоно гэж бүү хар. Өнөөдөр гэдэг бл маргаашд хүрэх гишгүүр юм. Хэрэв гишгэх шатаа бодлоороо устгачихвал яаж өндөрлөгт хүрэх билээ? za ingeedoxid busguichuud min bodood setgeed baij dee
Бичсэн: Norjins | цаг: 16:04 | Shine medee
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)