2012-03-24
Niitlel-3 Esh ogoh tuhai

Шалгалт өгөх хичээлээ эхлээд сонго Ерөнхий шалгалт өгөх хүүхдүүдээс авах шалгалт нь математик, физик, хими, биологи, газарзүй, монгол хэл, гадаад хэл /орос, англи/, нийгмийн ухаан-иргэншил түүх гэсэн хичээлүүд байна. Та зөвхөн өөрийн сонгосон хичээлээрээ шалгалт өгөх боломжтой. Харин ямар хичээл сонгох эсэхээ шийдэхдээ нэлээд бодолтой хандах хэрэгтэй хэмээн Боловсролын үнэлгээний төвийнхөн хэлсэн. Юуны түрүүнд элсэх гэж буй сургуулийнхаа мэдээлэлтэй танилцах хэрэгтэй. Энэ мэдээллийг хаанаас яаж авах вэ? Сонирхож буй их дээд сургуулиудынхаа вэб сайтыг хамгийн түрүүнд мэдэж ав. Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn/info хаягаар орж вэбийн холбоос гэсэн хэсгийг үзээрэй. Үүнд зарим их, дээд сургуулийн интернэт хаяг бий. Мөн www.education.mn сайтын элсэлтийн журмууд гэсэн хэсэгт сургуулиудын талаарх мэдээлэл бий. Тэнд өнгөрсөн жилийн элсэлтийн журмууд байгаа. Энэ жилийнхэд төдийлэн өөрчлөлт ороогүй тул ерөнхий чигээ тэндээс авах боломжтой. Интернэтээр мэдээлэл хайх боломжгүй бол их, дээд сургуулиудын мэдээллийг багтаасан элсэгчдэд зориулсан гарын авлагаас үзэж танилцаж болно шүү. Шалгалт авах хугацаа 80 минут Шалгалтад бэлтгэхдээ ямар нэгэн гарын авлага буюу сурах бичиг ашиглах шаардлагагүй гэнэ. Хэн нэгэн хүний санал болгосон болон ямар нэгэн газрын эрхлэн гаргасан ном, бусад материалыг элсэлтийн шалгалтын сэдэв болгон ашиглахгүй учир зөвхөн сурах бичиг болон сургалтын төлөвлөгөөний дагуу хичээлээ мэдэж байвал хангалттай юм байна. Шалгалтын материал нь шалгалтын дэвтэр буюу хариултын хуудаснаас бүрдэх бөгөөд үүнийг компьютерийн программ ашиглан машинаар уншин шалгах учир хувь хүний оролцоо огт орохгүй хэмээн зохион байгуулагчид ярьсан. Ерөнхий шалгалтыг гурван өдөр авна. Өдөрт дөрвөн шалгалтыг тус бүр 80 минутын хугацаатай авах аж. Мэдлэгийн түвшин, сурах ерөнхий чадварыг шалгана Ерөнхий шалгалтад оролцогчдоос тодорхой чадвар шаардсан даалгавар бүхий шалгалт авах аж. Шалгалтын даалгаврын сэдэв нь та бүхний одоо орж буй хичээлийн хөтөлбөрийн дагуу байх бөгөөд диаграмм, хүснэгт, бүдүүвч зураг, эх бичвэр зэрэг мэдээллийг янз бүрийн байдлаар өгсөн байх гэнэ. Энэ жилийн шалгалтын журам ёсоор элсэгчдээс авах шалгалт нь мэдлэгийн түвшин болон сурах ерөнхий чадварыг шалгах даалгавруудаас бүрдсэн байна. Мэдлэг шалгах гэдэг нь нэг ёсондоо суралцагчдад цааш сурахад шаардагдах мэдлэг, чадварыг хэрхэн эзэмшсэнийг дүгнэдэг. Энэ чиглэлийн даалгаврууд нь шалгалтын тодорхой хувийг эзэлнэ. Харин сурах ерөнхий чадварыг шалгах даалгавруудад аналитик чадвар (анализ, синтез хийж дүгнэх), логик чадвар (учир шалтгааныг ялгах, эрэмбэлэх ), ойлгон хөгжүүлэх чадвар (уншсан, харсан, сонссон үзсэн, мэдэрснээ), зохиомжлон бүтээх чадвар (бүтээлч сэтгэлгээ) багтдаг байна. Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:
Бичсэн: Norjins | цаг: 15:16 | Shine medee
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих