2012-03-24
Niitlel

Оюун ухаанаа байнга дасгалжуулах нь биеийн тамирын дасгалаас дутуугүй тустай Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс биеийн хөдөлмөр эрхэлдэг бусдаас илүү хурдан сэтгэж, оновчтой санаа гаргаж чаддаг. Тэдэнд юм бүхэн сонин. Гэхдээ энэ бүхнийг хүмүүс харин ч эрт зөнөх магадлалтай гэнэ. Ухаан сийрэг биш бол урт наслахын хэрэг юун. Уран бүтээлч байх нь урт наслахын нэг үндэс гэж хүний тархины үйл ажиллагааг судалдаг РАН хэмээх институтийнхэн үзэж байна. Бүтээлч сэтгэлгээтэй байх нь тархийг байнга ажиллуулна гэсэн үг. Шинэ санаа, зорилго, асуудлыг ялгаж дүгнэх, оновчтой шийдвэр гаргахын тулд тархи байнга идэвхтэй байдалд байдаг гэнэ. Тиймээс нас дээр гарсан ч уран бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж байх ёстой аж.
Бичсэн: Norjins | цаг: 14:46 | Shine medee
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих