2012-03-24
Niitlel-12."Eruul huuhed" ayan heregjine.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан “Эрүүл хүүхэд” аян 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр орон даяар эхэллээ. Нийслэл хотод энэ арга хэмжээний нээлт Соёлын төв өргөөнд болж гүйцэтгэх засаглалын тэргүүнээс гадна Эрүүл мэндийн яам, сургууль, эцэг, эхчүүд, хүүхдийн төлөөлөл оролцсон байна. 18 хүртэлх насны бүх хүүхдийг дотор, амны хөндий, чих, хамар хоолой, нүдний ерөнхий үзлэгт хамруулж, бие бялдрын хөгжлийг үнэлж, эрүүл болгох, хүүхдийн эрүүл мэндийн тухай мэдээллийн сан бий болгон, эрүүл мэндийн байгууллагуудын бүртгэлийг сайжруулах нь “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” аяны го...
2012-03-24
Niitlel-11. Oron suutsnii zeeliin talaar.

Банкууд орон сууцны зээл олгодог болсон нь ирээдүйд олох орлогоороо зээлээ эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр орон сууц худалдан авах боломжийг иргэдэд олгож байгаа юм. Энэ нь дундаж орлоготой болон залуу гэр бүлд орон сууцны асуудлаа зохистой шийдвэрлэхэд ихээхэн тус болж байгаа билээ. Ингээд орон сууцны зээл гэж юу болох, түүнийг хаанаас авч болох талаархи дэлгэрэнгүй мэдээллийг өгье. Өнөөдөр Монгол Шуудан, Голомт, Капитрон, ХААН, ХАС, Хадгаламж, Зоос, Анод, Худалдаа Хөгжлийн банкууд орон сууцны хэд хэдэн төрлийн зээлийг олгож байна. Банкуудаас олгож буй зээлүүд нь тус бүрдээ хүү, хугацаа, хэмжээн...
2012-03-24
Niitlel-10. Ooriigoo taivshruulah arguud.

Xүн бүр түргэн гаргасан шийдвэр, мөн түргэн аашаасаа болоод хийсэн үйлдэл хэлсэн үгэндээ харамсдаг. Тэгвэл танд уураа барихад тань маш хэрэгтэй зөвлөгөөг өгье. 1. түрүүнд таны санах ёстой зүйл бол та ямар нэг үйл явдал тохиолдоход хүн бүр түүнийг өөр өөрийнхөөрөө хүлээн авдаг тухай юм. Бид яг адил зүйлийг хүртэл өөр өөр байдлаар хардаг. Тэгэхээр таныг уурлуулаад байгаа хүн тань таныг уурлуулах зүйл хийгээд байна гэдгээ өөрөө ч мэдэхгүй байх нь элбэг байдаг юм. Бид ямар орчинд өссөн, ямар амьдрал туулсан зэргээс шалтгаалаад бид өөр өөрсдийн гэсэн амьдралыг үзэх үзэлтэй болсон байх тул яг ...
2012-03-24
Niitlel-9. Ooriigoo bayan bolson met meder,tegvel bielne

Таны амьдрал нэг л санаснаар чинь болохгүй байна уу? Хүсэл тэмүүлэл чинь цэмцгэр хороолол, нэр хүнд бүхий зочидтой хүлээн авалт, тансаг машинд байвч одоогийн байгаа чинь хэтэрхий энгийн байр, жижиг гэр бүлийн тэрэг, дундаж зоогийн газраас хэтрэхгүй байна ууТаныг сэтгэл хангалуун, жаргалтай амьдрахад мөнгө яахын аргагүй чухал үүрэг гүйцэтгэх юм шиг санагддаг бол эргэлзэлгүйгээр өдрийн талыг хүссэн амьдралынхаа хэсгээс амталж өнгөрөө. Биелсэн мэтээр төсөөлж чадвал биелдэг гэдгийг бид мэднэ. Өглөөний дасгалаа баячуудын хороололд хий Та хэдэн жилийн дараа хөлжих нь тодорхой. Тэр үедээ аль хоро...
2012-03-24
Niitlel-8.Amjiltand hureh 12 zarchim

1. Хийсэн үйлдэл бүрээ сайн хянаж бай. Хийсэн алдаагаа бус, хожим тэр алдаагаа дахин давтахгүй, харин ч хэрхэн засах талаар бод. Өөрийн тань хийсэн алдааны урхаг, дараагийн ажилд ямар байдлаар туссаныг олж хар. Гэхдээ нэг хийсэн алдаагаа цаг ямагт бодоод байлгүй, ажилдаа анхаар. Жишээ нь, та нөхрөөсөө саллаа гэж бодъё. Хүний шаар, адгийн амьтантай хайран таван жилийг барлаа гэж цаг үргэлж бодох нь тийм ч таатай биш. Нэгэнт муу хүнтэй ханилан амьдралаа сайн сайхан байлгаж чадаагүйгээс хойш урьдынхаа алдааг давтахгүй байх нь чухал. 2. Бүх зүйл бүтэлгүй, хүн бүхэн дургүй хүргээд байгаа юм шиг ...
2012-03-24
Niitlel-7.Ajil heregch hun yamar baih ve?

Гол шинж чанарууд 1. Санаачлага гаргах өндөр эрмэлзэлтэй 2. Шийдэмгий, эрчимтэй, жигд ажилладаг 3. Шургуу чанар / үл мохох, гуйвж шантрахгүй / 4. Өөртөө итгэх итгэлтэй 5. Асуудлын ухаалаг, оновчтой шийдвэрлэх чадвартай 6. Ажил хэргийн өргөн цар хүрээтэй мэдлэг, өндөр боловсролтой 7. Эрүүл чийрэг бие бялдартай 8. Цагийн үнэ цэнийг мэдэрдэг 9. Эрүүл саруул ухаантай 10. Алсын хараатай Амжилт гаргахад нөлөөлөх хүчин зүйлүүд 1. Шинэчлэл өөрчлөлт хийх чадвартай 2. Харилцааны өндөр соёл, ёс суртахуунтай 3. Удирдан зохион байгуулах, манлайлах, нөлөөлөх чадвар сайн 4. Шударга үнэнч зан ч...
2012-03-24
Niitlel-6.Sportoor hicheellehdee anhaarah 5 zarchim.

1. Ходоод өлсгөлөн байхад биеийн дасгал хийж болохгvй. Энэ нь толгой эргэх, ухаан алдах, даралт буурахад нөлөөлдөг. Дасгал хийхээс хоёр цагийн өмнө нvvрс ус /цагаан будаа, бvдvvн гоймон, төмс/ хэрэглэх нь тустай. Энэ нь бие организмыг энергиэр хангахад нөлөөлнө. Харин зөгийн бал, шоколад, чихэрлэг бvтээгдэхvvн, амтат жимс зэрэг энгийн нvvрс усаас татгалз. 2. Турах зорилгоор дасгал хийсний дараа чихэргvй цай уу. Харин хагас цагийн дараа ногоо эсвэл ямар нэгэн уурагтай хоол идэх нь сайн. Хэрэв булчингаа хөгжvvлэх зорилготой бол дасгалын дараа жимсний шvvс уух эсвэл банан идээрэй. Уурагтай...
2012-03-24
Niitlel-5.Amerikiin tur viz avah tuhai.

ТҮР ХУГАЦААНЫ ВИЗ ГЭЖ ЮУ ВЭ? АНУ-д тодорхой хугацаанд аялах, суралцах буюу ажил бизнес эрхлэх гадаадын иргэдэд зориулсан визийг түр хугацааны виз гэдэг. АНУ-д нийт 27 төрлийн түр хугацааны визний 80 гаруй ангилал байдаг бөгөөд тэдгээр нь зориулалт, авахад тавигадах шаардлага, статусын хугацаа болон эрхийн хувьд нэн ялгаатай юм. Үүнд хамрагдах виз болон статус нь хэд хоногоос хэдэн жил хүртэлхи хугацаатай байдаг нь ерөнхийдөө АНУ-д ирсэн зорилгоо биeлүүлэхэд шаардагдах хугацаанаас шалтгаалдаг. * Жишээ нь: АНУ-д байх хугацаа нь 3 хоногоос хэтрэхгүй ‘C’ ангилалын виз болон 6 жилий...
2012-03-24
Niitlel-4. Nar anagaah uvidastai

Нарнаас бидний эрүүл мэнд, гоо сайхан тодорхой хэмжээгээр шалтгаалж байдаг. Судалгаараа нарны гэрлийн нөлөөгөөр хүний тархинд эндорфин ялгарч улмаар тайван өөдрөг, аз жаргалтай мэдрэмжийг төрүүлдэг болох нь тогтоогджээ. Зөвхөн нарны гэрлээр бидний бие махбодь " Д" витаминыг авдаг бөгөөд нарны витамин гэдэг юм байна. Эмэгтэйчүүдийн хувьд " нарны" витамин хангалттай биш байвал яс сийрэгжиж, нүүрний арьс эмзэг болох гэмтэй юм байна. Мөн" Д" витамин нь хорт хавдрын эсрэг бие махбодийн дархлаа тогтоодог гэнэ. Нарны нэрэл нь вирусыг устгаж ангина, уушгины хатгаа, сүрьеэ гэх мэт олон халдварт өчвнийг...
2012-03-24
Niitlel-3 Esh ogoh tuhai

Шалгалт өгөх хичээлээ эхлээд сонго Ерөнхий шалгалт өгөх хүүхдүүдээс авах шалгалт нь математик, физик, хими, биологи, газарзүй, монгол хэл, гадаад хэл /орос, англи/, нийгмийн ухаан-иргэншил түүх гэсэн хичээлүүд байна. Та зөвхөн өөрийн сонгосон хичээлээрээ шалгалт өгөх боломжтой. Харин ямар хичээл сонгох эсэхээ шийдэхдээ нэлээд бодолтой хандах хэрэгтэй хэмээн Боловсролын үнэлгээний төвийнхөн хэлсэн. Юуны түрүүнд элсэх гэж буй сургуулийнхаа мэдээлэлтэй танилцах хэрэгтэй. Энэ мэдээллийг хаанаас яаж авах вэ? Сонирхож буй их дээд сургуулиудынхаа вэб сайтыг хамгийн түрүүнд мэдэж ав. Боловсролы...